Хаврын урин цаг руу та үсрэн орохдоо ходоод, зүрх сэтгэлээ баяр хөөрөөр дүүргээрэй! Улаан өндөгний баяр болон ирж буй хаврын улиралыг тэмдэглэхэд тань туслах сонирхолтой жорны санаануудыг санал болгож байна. Бид хэрхэн таны амтлах мэдрэхүйд нийцэх адал явдалд хөтлөхийг хараарай - мөн таны харах мэдрэхүйд ч таатай сэтгэгдэлийг үлдээнэ.
Таны сонирхолд нийцэж байна уу? Цэсний эхнийх нь бидэнд ногооны цэцэрлэгийг шууд утгаар нь санагдуулах дүрж идэх сонгодог ногооны хөгжилтэй зууш. Энэхүү зууш нь өөрийн гэсэн онцлогоор дүүрэн бөгөөд та харин амтыг нь өөрийн үзэмжээр өөрчилж болно! Бууцай ногоог илүүд үздэг үү? Эсвэл халуун ногоотой одос үхэр таны хэв маягтай илүү нийцэх үү? Та юу ч сонгосон байсан, бидний дуртай, зууханд аюулгүй "Blue Bay" цуглуулаганы талх нарийн боовны саванд хийж, олны өмнө сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц үзүүлэн бэлдээрэй. Дүрж идэх суурь саус бэлэн болмогц арвин ургацыг харуулж буй мэтээр эгнүүлэн ногоогоо суулгаарай! Энэ зураг дээр харагдаж байгаа шиг хөрсийг бий болгохын хулууны үйрмэгийг ашигласан. Ногооны цэцэрлэгийг гүн гүнзгий санагдуулахын тулд гоёл чимэглэлийн үүднээс жижиг хөрзийг нэмсэн.
Энэ жил илүү хөгжилтэй зүйл туршиж үзэхийг хүсч буй хүмүүст зориулж өдөр тутмын луувангийн бялууг гоёл чимэглэлийн луувангаар чимэглэн урлагийн бүтээл болгон хувиргаарай. Үүнийг хийхэд маш амархан, хүүхдүүд ч тусалж чадна! Хагас гар хийцийн энэхүү гайхалтай бүтээлээ ганган тоортны тавиур дээрээ тавиад, мөн хос аягануудаа тохируулан тавьж болно. Энэхүү сонгодог луувангийн бялуу нь маш амттай тул туулай хүртэл хүлээн зөвшөөрнө!
Зочдодоо урьд өмнө хэзээ ч харж байгаагүй өхөөрдөм цэцэгийн баглааг бэлэглээрэй: алтанзул цэцэгнээс санаа авсан өндөгний амтат баглаа. Өндөгийг ердийнхөөрөө буцалгаад, хальсалж дууссаны дараа өндөгний цагааныг хэлбэр гарган хайчилж аваад өндөгний шарыг нь аваад өөрийнхөө дуртай жороор хийсэн шар амттангаар дүүргэж, цэцэг бүрийг дэлбээлүүлэнэ! Бүгдийг нь хийж дууссаны дараа та ногоон согиноор урт иш хийж баглаагаа дуусгаарай. Энэ бол Улаан өндөгний баяр хөгжилтэй мөн амттай байж болох нотолгоо!